“1000 оюутны байр” өнөөдөр нээгдэнэ

img

Өнгөрсөн аравдугаар сарын нэгэнд ашиглалтад орох ёстой байсан ч барилгын ус дулааны асуудал нь шийдэгдэхгүй шалтгаанаар оюутнуудыг хоёр сар гаруй хүлээлгэсэн 1000 оюутны байр буюу “Оюутны өргөө” цогцолборын нээлт өнөөдөр 14:00 цагт болно.

Тус байранд МОХ-нд оюутнаа оруулах хүсэлтээ ирүүлсэн сургуулиудын хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулна. МОХ-руу оюутан оруулах хүсэлт ирүүлээгүй сургуулийн оюутан одоогийн байдлаар тус байранд орох боломжгүй гэж мэдэгдэж байсан хөдөө орон нутгийн оюутнуудыг байрлуулахаар болсон. Тиймээс өнгөрсөн даваа гаригаас эхлэн тус байранд орох хүсэлтэй, хөдөө орон нутгийн оюутнуудыг МОХ-ны төв байран дээр бүртгэж эхэлсэн юм.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ