Ур чадварын улсын уралдаанд оролцох эрхтэй болжээ

img

Жил бүр ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх  боловсролын  багш нарын  ур чадварыг сорих аймаг, улсын  уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2013-2014 оны хичээлийн жилд тус уралдааныг  шинэчилсэн журмаар буюу багш нарын туршлагыг солилцох, нэгдсэн арга технологийг  бүрдүүлэх зорилгоор видо бичлэгээр баримтжуулан зохион байгуулсан байна.

Энэхүү уралдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Чулуут, Тариат, Хангай, Цахир, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган зэрэг сумын ерөнхий боловсролын  25 сургуулийн 47 багш өрсөлдснөөс Хүмүүн I сургуулийн  бага ангийн багш н.Гантуяа, сургуулийн өмнөх насны ангилалд 14-р цэцэрлэгийн 14 багш өрсөлдөж  хүүхдийн II цэцэрлэгийн багш  н.Эрдэнэчимэгийн заасан “Байгаль дахь аялал” сэдэвт хичээл тус тус тэргүүн байр шалгарч  улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ