Хүчит 128 бөх зодоглоно
Улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн барилдааныг жил бүрийн энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон. Тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүдийн шижигнэсэн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулах аж. Барилдаан уламжлал ёсоор энэ сарын 29-ний өдрийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ