Энэ онд 100 мянган тн баяжмал экспортолно

img

Урд хөршийн Ганц мод буюу Ganqimaodu боомтоор энэ онд Оюутолгойгоос 100 мянган тн баяжмал экспортлох төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар 70.300 тн баяжмалыг тус боомтоор гаргаад буй гэж “Тurquoise Hill Resources”-т мэдээлжээ.

“Тurquoise Hill Resources”-ээс ирэх 2014 оны Оюутолгой төслийн санхүүжилт ба санхүүгийн болон үйлдвэрлэлийн талаар мэдээллийг энэ долоо хоногт өгсөн. Энэ үеэрээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны төсвийг дуу нэгтэйгээр баталснаа дуулгасан юм. 2014 онд Оюутолгойгоос 150-175 мянган тн зэсийн агууламж бүхий баяжмал болон 700-750 мянган унц алт бүхий баяжмалыг олборлохоор төлөвлөжээ. Үйл ажиллагааны мөнгөн зардал нь 1 тэрбум ам.доллар байх ба капиталын зарцуулалт 160 сая ам.доллар байхаар төлөвлөсөн байна. Мөн бараа материалын хэмжээг хэвийн түвшинд буюу 4-6 долоо хоногийн түвшинд хүргэж менежментээ сайжруулахаар болсон аж. Хоёр тал хувьцаа эзэмшлийн хувиа эцэслэх, ТЭЗҮ-г батлах, төслийн санхүүжилтийг шийдэх хэрэгтэй хэвээр байгаа талаар мэдээлсэн байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ