У.Ариунзул, Б.Өлзийтөгс нарын илтгэл тэргүүн байр эзлэв
Нийслэлийн хөдөлмөрийн газар, МУИС, Худалдааны сургууль хамтран их дээд сургуулийн оюутан залуучуудын дунд оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, цагаар хөдөлмөр эрхлэх сонирхол, боломж түүнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон цаашид анхаарах асуудлуудын талаар олон талаас авч хэлэлцэх зорилгоор “Оюутан ба хөдөлмөр эрхлэлт” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа
МИУС-ХС-ийн оюутан У.Ариунзул, Б.Өлзийтөгс нарын “Интернет орчин дахь оюутны хөдөлмөр эрхлэлт” илтгэл тэргүүн байр эзэлж, тус сургуулийн оюутан Э.Ууганцэцэг, Э.Ганчимэг нарын “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, чиг хандлага” илтгэл, ЭМШУИС-ийн оюутан Л.Лхамдулам, М.Буянбат нарын “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн асуудалд” илтгэл удаалсан байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ