Өмнөд Суданд 500 гаруй хүн амиа алджээ
Өмнөд Суданд армийн цэргүүд болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 500 гаруй хүн амиа алдлаа хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Нийслэл Жуба хотноо жагсагчид Ерөнхийлөгч Садва Кийрийг суудлаас нь түлхэн унагааж, төрийн эргэлт хийхээр завдаж буй юм. Үүний улмаас сүүлийн хоёр өдрийн турш мөргөлдөөн үргэлжилж байгаа аж. Ерөнхийлөгчийн талынхан жагсагчид руу эхэлж гал нээсэн гэж НҮБ мэдээллээ.
Эсэргүүцэл жагсаал гарах болсон шалтгаан нь энэ сарын 1-5-ны хооронд Өмнөд Суданы парламентын 10 гишүүнийг баривчилсантай холбоотой аж. Жагсаалд 20 мянган хүн оролцсон болохыг Францын НҮБ дахь элчин сайд Жерард Арауд мэдэгдлээ. Үймээний улмаас АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг Өмнөд Суданаас яаралтай гаргасан байна.
Өмнөд Судан 2011 оны тавдугаар сарын 15-нд тусгаар тогтносон улс болсноо албан ёсоор зарласан. Түүхэндээ анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, ялалт байгуулсан Ерөнхийлөгч Садва Кийрийг хүлээн зөвшөөрөхгүй парламентын гишүүдээс болж, тэдний дэмжигчид байнга мөргөлдөөн гаргах болсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ