Наадмыг хөндлөнгийн, мэргэжлийн шүүгчид шүүнэ

img

 

Монголын телевизүүдийн оны шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор 2013” наадмын бүртгэл өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн билээ. Энэ удаагийн наадамд UBS, МN25, TV9, NTV, TV8, Eagle TV, TV5, Star TV, Боловсрол, Эх орон, Шинэ дэлхий зэрэг 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалтад ирүүлсэн уран бүтээлүүдийг хөндлөнгийн, мэргэжлийн шүүгчдийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг шүүж шилдгийг тодруулах бөгөөд олон нийтийн санал асуулгын дүнг харгалзан үзэх аж. Тиймээс доорхи линк дээр http://survey.gogo.mn/View.do?id=altanshonkhor дарж телевизүүдийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” наадамд нэр дэвшин өрсөлдөж буй уран бүтээл болоод уран бүтээлчдэд саналаа өгөх боломжтой юм. Та ч гэсэн цэнхэр дэлгэцээр үдэш бүр тольддог уран бүтээлчийнхээ төлөө энэ сарын 20-ныг хүртэл саналаа өгөх боломжтой юм шүү. Харин “Алтан шонхор-2013” наадмын шагнал  гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 20-нд 18.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм.

6

6 “Алтан шонхор” наадмын номинациуд: 6
  1. Телевизийн шилдэг мэдээ
  2. Телевизийн шилдэг төсөл
  3. Телевизийн шилдэг тайзны зураач
  4. Телевизийн шилдэг графикч
  5. Телевизийн шилдэг хөтлөгч
  6. Телевизийн шилдэг сэтгүүлч
  7. Телевизийн шилдэг инженер
  8. Телевизийн шилдэг зураглаач
  9. Телевизийн шилдэг найруулагч
  10. Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин
  11. Телевизийн шилдэг дууны найруулагч
  12. Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг
  13. Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг
  14. Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг
  15. Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг
  16. Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг
  17. Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг
  18. Шилдэг орон нутгийн телевиз номинацид тус тус шилдгээ шалгаруулан “Алтан шонхор” цомын эзэн болох юм. Дашрамд дурдахад тус наадмын шилдгээр шалгарсан уран бүтээлчдийг гадаадад аялуулах юм байна.
7
Г.Даша

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuumj:
tv-uud bolimoor yum. neg negniigee huurugduud. niit tumend yamar gaviyatai uil buteesen gej uursdiiguu shagnaj baidag yum be dee. uzegchid, olon tumen tv yamarhuu ajillaj baigaag dugnehees yun nominats ve. ichmeer yum. hiih yumaa olj yadaj baihiin orond mongoliin ard tumend tanin medehui, bolovsrol, tuuhiin nevtruulguud nen terguund heregtei baina. show, drama, solongos kino, byaruu boloogui ui olon toimchid, tv shop ene tereesee hezee hagatsah ve?
2013-12-18