Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна
Арилжааны банкууд жилийн эцсийн тайлан гаргахтай холбоотойгоор орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн олголтыг түр зогсоосон тухай мэдээлэх болсон. Энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Гадуур тийм мэдээлэл гарсан байна. Найман хувийн хүүтэй зээлийг зогсоогоогүй, зээл олголт хэвийн үргэлжилж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Энэ сарын 16-ны байдлаар найман хувийн хүүтэй зээлээс өмнө олгогдсон 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 481.8 тэрбум төгрөгөөр дахин санхүүжүүлт хийж, найман хувьд шилжүүлсэн байна. Мөн шинээр 755.2 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирснээс 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг шинээр олгожээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ