Рене Зеллвегер: Яг үнэндээ Мерлин Монрог үзэгчид л нөгөө ертөнц рүү илгээсэн
Холливудын хамгийн сайхан хүүхэн, “Оскар”-ын шагналт жүжигчин Рене Зеллвегер “Vogue” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
7
-Шинэ зууны бүсгүйчүүдийн сэтгэл татам эсэхийг сонжихын тулд Ренетэй харьцуулахад л хангалттай. Таныг дээд зиндааныхны бэлгэдэл болсон нэртэй загвар зохион бүтээгчдийн хувцсаар гоёж, улаан хивснээ бардам алхдаг болохоор нь ийнхүү дүгнэж байна?
-Ийм гайхалтай магтаал сүүлийн таван жил сонсоогүй юм байна.
7
-Сүүлд бид уулзахад та “Битлз”-ийнхний зурагтай богино ханцуйтай цамц өмссөн байсан. Бас үс тань бор өнгөтэй байсныг тод санаж байна. Олон талын авьяас тань таны сэтгэл татам чанарын нэг гэж бодогддог юм. Харин та хэнийг сэтгэл татам, гайхалтай хүн гэж дүгнэж, түүнээс үлгэр дуурайлал авч өнөөдрийн Ренег “бүтээсэн” бэ?
-Би бүр багаасаа л Диане Сойерийг шүтдэг байлаа. Түүний дэгжин байдал нь намайг үүрээр босч киног нь үзэхэд хүргэдэг байв. Мөн Хиллари Клинтон намайг бишрүүлдэг. Бүсгүйчүүдэд үе чацуутныхаа сайн сайхныг тэр бүр олж хардаггүй дутагдал бий. Харин бүсгүйчүүдийн энэ өөдгүй чанарыг давж, үеийнхэндээ шагшигдсан хүн бол Хиллари. Түүний төрийн эрх барих ажилд оролцож байгаа нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Бас хувь хүнийхээ хувьд ч элгэмсүү, найрсаг, хөгжилтэй. Энд Мишель Обамагийн талаар дурдахгүй өнгөрөх аргагүй. Эрсэн ч өө олддоггүй гайхалтай эмэгтэйчүүдийн нэг бол Мишель. Түүнийг америк бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн нүүр царай болсонд би их баяртай байдаг.
7
-Улс төрийн яриа ихэвчлэн эдийн засгийн тогтворгүй байдал руу хальтирах болжээ. Би ч бас энэ тухай танаас лавламаар байна. Эдийн засгийн хямрал танд нөлөөлсөн үү?
-Миний сонгосон ажил хувцас, гоо сайхандаа багагүй мөнгө зарцуулахыг шаарддаг онцлогтой. Гэхдээ үүнээс өмнө харьцангуй зарлага багатай ажил хийдэг байсан тул харсан болгоноо худалдаж авахыг чухалчилдаггүй. Харин сайн дарс, сушинд дуртай. Тэднийг хямдхан биш гэдгийг та мэдэх байлгүй дээ. Дуртай зүйлсээ хэрэглэхийн тулд багагүй мөнгө зарцуулдаг.
7
-Жүжигчин болсноор таны нийгмийн байдал эрс сайжирсан уу?
-Үгүй дээ. Хэдийгээр аав, ээж хоёр минь цагаач байсан боловч бидний амьдрал тийм ч хомс байгаагүй. Аав минь гэр бүлийнхнийгээ тэжээх гэж цаг наргүй хөдөлмөрлөдөг байсан тул бид идэж уух, өмсөх зүүхээр гачигддаггүй байсан. Бусдаас санхүүгийн туслалцаа хүсч байсан удаа надад байхгүй. Түүнчлэн би дэлгүүр хэсэх зуршилтай охидтой адилгүй. Хэрэглээ багатай. 16 нас хүрчихээд машинтай болох гэж яараагүй. Учир нь би чинь Техасын охин шүү дээ. Өөрийн чадлаар олсон мөнгөөр хэрэгцээгээ хангах нь миний баримталдаг гол зарчим.
7
-Та нэгэнтээ “Залуу, үзэсгэлэнтэй, амжилтад хүрсэн, ганц бие бүсгүйчүүдийг аз жаргалтай байж чаддаггүй” гэж хэлсэн. Таныг харахад тиймгүй л санагдах юм?
-Мэдэхгүй юм даа. Иргэдийн энгийн бус хүсэлтэй л энэ бүхэн холбоотой болов уу. Бусдын хүндлэлийг хүлээхүйц амжилт гаргасан бүсгүй яагаад хэн нэгнийг хайрлаж, сэтгэлдээ тээж болохгүй гэж. Олонх хүн түүнийг үргэлж ганц бие яваасай гэж хүсдэг нь нууц биш. Үзэгчид биднийг дэлгэцэнд дурласан ханхүүтэйгээ гэрлүүлэхийг хүсдэг. Яг үнэндээ Мэрлон Монрог үзэгчид л нөгөө ертөнц рүү илгээсэн. Түүнээс хэтэрхий их юм шаардсан болохоор.
7
-Мэрлон Монрог хүн бүхэн мартаж чадахгүй хэвээр л байна. Та мартагдана гэхээс айхгүй байна уу. Сүүлийн 2, 3 жил уран бүтээлд оролцсонгүй шүү дээ?
-Мартагдахын аргагүй олон сайхан дүрийг би амьдруулсан. Хүмүүс яагаад биднийг жүжигчин болсон юм бэ гэж асуудаг. Би одоо яагаад жүжигчин болсноо тайлбарламаар байна. Би жүжигчин учраас л жүжигчин болсон. Жүжигчин болох хүн багаасаа л жүжигчин болохоор заяагддаг юм.
6
-Өнөөдөр таныг Холливуудад цовдолсон бүтээлийнхээ талаар?
-Би хэрэгтэй орон зайнд маш чухал уран бүтээлээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн гэж болохоор. “Бриджи Жонс”-ын өдрийн тэмдэглэлд тоглосныхоо дараа би итгэмээргүй амжилт нэр хүндийг өвлөн авсан. Бас чамгүй их өөхийг хуримтлуулсан. Анх киноны саналыг хүлээн авахад үнэхээр сайхан байсан. Харамсалтай нь “Бриджи Жонс” гэх 35 настай ганц бие тарган бүсгүйн дүр байсан нь надад анх таалагдаагүй. Би хоёр удаа тэр кинонд тоглохыг хүсэхгүй байгаагаа хэлж, өөр киноны зохиол санал болгохыг найруулагчаасаа хүсч байсан удаатай.
7
-Кино зохиолыг буцааснаас хойш би 14 хоногийн дотор бүхэл бүтэн найман кг нэмэгдсэн. Би өөрийгөө толинд хараад л эрчүүдэд гологддог Бриджи Жонсыг олж харсан. Тэгээд л тоглохыг хүссэн.
7
-Залуу жүжигчид хайр дурлалын тухай их нээлттэй ярьдаг болжээ. Та бүх нууцаа зөвхөн өөртөө л хадгалахад хэрхэн суралцсан юм бэ?
-Энэ бол тухайн хүний өсч, хүмүүжсэн орчинтой л холбоотой байх.
7
-Та “Twitter” ашигладаг уу. Сүүлийн үед Холливуудын одод үзэл бодлоо илэрхийлэх болсон?
-Өдөржин компьютерийн ард сууж өөрийнхөө бодол санааг дэлхийн сая сая хүнд дэлгэхээс илүү аймшигтай зүйл байхгүй гэж боддог юм.
8
-Таны бодлоор энэ цаг үед амьдарч байгаа хамгийн чадварлаг жүжигчин хэн бэ?
-Би хэлсэн, жүжигчин хүн төрдөг гэж. Би тэр хүнийг Брэд Питт гэж бодож байна. Түүний үрчлээ нь хүртэл дэлгэцэнд сайхан харагддаг.
8
-Аливааг хийхдээ өөртөө их итгэлтэй байх юм. Цаг хугацааг ухраачихаад өнгөрсөн амьдралаа бага ч атугай өөрчлөхсөн гэсэн бодол төрдөг үү?
-Бүхэлд нь өөрчилье гэж хүсдэггүй. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээж, цуглуулсан зүйлстээ би сэтгэл хангалуун байдаг. Мэдээж бүхэлд нь биш ч, жижиг сажиг өөрчлөхсөн гэж боддог зүйл гардаг. Гэхдээ энэ чинь л амьдрал шүү дээ. Би амьдралыг алдаа онооны аль алинтайгаар нь хайрладаг.


8
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ