Үндэсний тохирлын тэмдгийн гэрчилгээ олгожээ

img

Стандарчлал, хэмжилзүйн газрын удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр хэд хэдэн байгууллагад үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийн гэрчилгээ  болон цаашид хэрэглэх сунгалтын гэрчилгээг олгожээ. “Орифлейм Монгол” ХХК, "Сүү” ХК,  “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Хөвсгөл аяны жолоо” ХХК, “Хөвсгөл Титаник” ХХК зэрэг компанид уг гэрчилгээг олгосон байна. Тухайлбал, “Орифлейм Монгол” ХХК-д Швед улсаас импортолдог  20 төрлийн 567 нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд  “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг энэ 12 дугаар сарын нэгнээс эхлэн гурав жилийн хугацаагаар  хэрэглэх эрхийг өгчээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ