31 сая төгрөгөөр гэрлэн дохио тавина
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулах захирамж гаргажээ. Уг захирамжийг хэрэгжүүлэх үүргийг Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулах юм байна. Нийслэлийн замын сангаас 31 сая төгрөг гаргаж уг ажлыг гүйцэтгүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ