Норт Уэст оны онцлох хүүхдээр тодров

img

“TIME” сэтгүүлээс Холливуудын алдартнуудаас энэ онд төрсөн хамгийн хөөрхөн, онцлох хүүхдээр Ким Кардашиан, Кейни Уэст нарын Норт Уэст охиныг тодруулсан байна. Тэрбээр одоо зургаан сар 12 хоногтой юм. Сэтгүүлийн редакц Нори охины талаар “Хорвоод мэндлээд удаагүй байгаа мөртлөө 20 гаруй зар сурталчилгаанд тоглох санал хүлээн авсанаас гадна Ким Кардашианы гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн нь гайхамшигтай” гэж дүгнэжээ.

Гэдсэнд бүрэлдсэн цагаасаа л анхаарлын төвд орсон Нори охиныг дэлхийн томоохон хүүхдийн брэндүүд зар сурталчилгаандаа тоглуулах санал тавьж, нэг нас хүрэхээр нь “Adidas” брэндийн хүүхдийн тасаг нүүр царайгаа болгохыг хүссэн аж. Харин энэ талаар Ким “Бид хоёр охиноо хөөрхөн гэдгийг мэднэ л дээ. Тэгэхдээ ер бусын хөөрхөн гэдгийг нь одоо л мэдлээ. Тиймээ охинд минь тавьсан бүх саналыг хүлээн авах болно”  гэж хэлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ee oolgii oolgii. yaanaa manaid bol tsagaan hel am hureheer l ym bn
2013-12-18