Улсын хэмжээнд согтууруулах ундааны 95 үйлдвэр байдаг

img

МХЕГ-аас 2013 онд улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийхээр зарлагдсанаас 19 үйлдвэр шалгалтанд хамрагджээ.

Архины есөн үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй байна.

7

 Нийслэлийн хэмжээнд 17 үйлдвэр, Баян-Өлгий аймагт 1, Өмнөговь аймагт 1 архины үйлдвэр шалгагджээ. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-ийн гурван архины үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2013 оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалжээ.

Шалгалтанд хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь 78,9 хувь буюу бага эрсдэлтэй, дөрөв нь  21,05 хувь буюу дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр байхгүй аж.

7

Согтууруулах ундаанууд стандартын шаардлага хангажээ

7

2013 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх “Тусгай зөвшөөрөлтэй” архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19, нийтдээ 95 үйлдвэр бүртгэлтэй,  үйл ажиллагаа явуулж байна.

7

Хяналт шалгалтын  явцад согтууруулах ундаа үйлдвэрлэж буй 17 аж ахуйн нэгжийн 23 нэрийн дарс, 30 нэрийн архи, гурван нэрийн спирт, таван нэрийн шар айраг нийт 61 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 23 нэрийн түүхий эдээс дээж авч,  МХЕГ-ын НТЛ, НМХГ-ын Төв лабораторит 196 сорьц шинжилжээ. Дээрх бүтээгдэхүүнүүд нь сорилтын дүнгээр “Согтууруулах ундаа. Цагаан  болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага МNS 179:2009”, “Хүнсний спирт” Техникийн ерөнхий шаардлага МNS 178:2009, “Төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн” Техникийн ерөнхий шаардлага МNS 5074:2001, “Төрөл бүрийн шар айраг” Техникийн ерөнхий шаардлага МNS 181:2009 стандартуудын шаардлагыг хангасан үзүүлэлттэй гарчээ.

7

 “Цэс Хайрхан ХХК хугацаа дууссан  чацаргананы шүүс  хадгалж байжээ

7

Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 78.6 хувь нь согтууруулах ундааг савлах шил, бөглөөг угааж ариутгасны дараа арчдас авч шинжилгээ хийх нян судлалын лабораторигүй,  10,5 хувь нь архи, спиртийн үйлдвэрлэлийн оролтыг тоолууржуулаагүй, битүү хатуу холбоосоор холбогдоогүй,  57.2 хувь  нь бүтээгдэхүүний шошгонд мэдээллийг бүрэн тусгаагүй, шошгын зөрчилтэй.

7

 “Их Тэс Гол” ХХК-ийн архины үйлдвэрийн химийн лаборатори нь архины үзүүлэлтүүдэд бүрэн шинжилгээ хийдэггүй, “Мон-Эрдэнэ” ХХК, “Тэргүүн трейд” ХХК нь үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй. “Их Тэс Гол”, “Хээр адуу” ХХК, “Цэсхайрхан” ХХК, “Трансинконсульт” ХХК нь бүтээгдэхүүний хаяг, шошгонд байх ёстой тухайн бүтээгдэхүүний стандарт, жор орцод заагдсан найрлага бүрдүүлэгч буюу хүнсний нэмэлтийг бүрэн тусгаагүй, байршил хаягийг тодорхой бичээгүй.

7

“Мон-Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичгүй бол “Цэс Хайрхан ХХК-ийн  агуулахад хаяг, шошгогүй, хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн  4.1 тн чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс  хадгалагдаж байсан зэрэг  зөрчил илэрлээ. Энэхүү чацарганы өтгөрүүлсэн шүүсийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд  шилжүүлсэн байна.

6

Нийслэлийн хэмжээнд шалгалтад хамрагдсан 17 үйлдвэрээс “Би Цэ Трейд” ХХК, ”Арвайн үндэс” ХХК, “Даян их” ХХК, “Жем интернейшнл” ХХК-иас бусад компанийн үйлдвэрүүд дотоодын лабораторио итгэмжлүүлээгүй, хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй байна.

7

Хангалтгүй шалгагдсан байгууллага, хувь хүнд нийт 2.284.400 төгрөгийн торгууль ногдуулжээ.

7

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjj:
Mongold baylag bvteegchid gj uursdiiguu mundag biznesmenuud gj bddog baychuudd ted ch vher mongolchuudiig horloj bgaagaa mdhguii uuur ugasa baylag bvteegchid bdg ym uu daaa oligtoiihon ym hiichihdgguim bhdaa ene hdn baylag bvteegchid ged uursdiiguu duwiilguud bgaa zdaanuuudd jjj
2017-12-24
zochin:
manaix iim olon arxini uildvertei yum chin oorsdoo arxichin boloxoos oor ch yaxav dee dandaa medel buxii tomchuud n ene biznesin ard bga n oilgomjtoi.3 uildver bxad xangalttai tatvarig n undur bolgo arxi zardag xunsni delguuruud zuvxun arxinaas l ashig olj bgaa n todorxoi bna yagaad gexeer ted nar arxi zaruuldagggui udur bugd amarchixdag xarin ter udur bol zuvxun arxini zuvshuurulgui delguuruud l ajillaj bdag
2013-12-18
zochin:
tsuun hun amtai manaid arhinii uildver ihedsen baina shudee tsaad ar tald n dandaa turiin tomchyyd baigaa ychraas diilehgui baigaa baihgui yu tedend mungu heregtei bolhoos hun hamaagui syydal deeree baigaa uedee mungutei boley gesen bodoltoi ylsaa hun amaa boddoggui tur zasag
2013-12-18
иргэн:
наадуулын чинь ард дандаа төрийн нэр барьсан. өөрөөр хэлвэл төрин томчууд сууж байгаа гэхэд 100% итгэлтэй байна
2013-12-18
zochin:
ysan.olon arhinii vildwertei yum be toog ni tsuuluh yostoi yum bishvvv mongolchuud bid nar chin arhichin uls bishish dee tur zasag ene daar anhaarlaa handuulah tsag bolson yum bishv
2013-12-18
zochin:
arkhninii 1-2 uildver baikhad l bolno. busnyg ni khaakh heregtei. arkhnii tatvaryg 300-500 khuvi bolgiooo.
2013-12-18
zooloo:
apu giin deeremchidiig arga hemjee awaachee zowhon undaa uildwerledeg bolgowol zugeer sh dee /gahainuudiig hanaj zadhaa meddeggui berd nuud/
2013-12-18
///***:
ene arhinii ualdweruudiig zegzleh zag ni boloogui yu? mongold 95 uildwer ene yu bolood haanhiin bodlogo yawaad bainaa. ene uildweriin ezed boloh hun hognuudiig zoolood 3 bolgoh heregtei sh dee
2013-12-18