Н.Батбаяр сайдыг огцруулахыг дэмжсэнгүй
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг үүрэгт ажлаас нь огцруулах санал, УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн санаачилж өнгөрөгч даваа гарагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг буюу Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд оролцсон 17 гишүүний дөрөв нь огцруулах нь зөв гэсэн санал өгсөн бол бусад нь эсрэг санал өгч уг асуудал дэмжигдсэнгүй. Харин яг одоо Төрийн ордоны А танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Энэ хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ