“Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ын техник хэрэгсэл мууджээ
Mэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/202 тоот удирдамжийн дагуу радио телевизийн үндсэн сүлжээг эзэмшин, ашиглалт үйлчилгээ эрхэлж буй “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.
“Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын харъяа алба хэлтэс болох нийт 39 салбар, нэгж 83 инженер техникийн ажилтан хамрагджээ.
“Радио телевизийн сүлжээ” УТҮГ байгуулагдсанаас цагаас хойш хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй. Телевизийн төв цамхагт суурилсан антенн фидерийн байгууламжийн ачааллын талаар нарийн тооцоо судалгаа, тоо баримт байхгүй, зарим кабель шугамыг зориулалтын гүүрээр татаагүй, эмх цэгцгүй угсарсан, цамхагийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил илэрчээ. Телевизийн төв цамхагт ашигладаг ганц өргүүрт нь ашиглах баримт бичиг, техникийн паспорт байхгүй, үүний бат бэх, тогтворжилт, ган татлагын жин, сагс, даацын үндсэн хэсгүүдийн тооцоо, удирлагын системд ажлын горим, хязгаарын байрлалд автоматаар зогсоогч байхгүй аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ