Ц.Энхбаяр ГССҮТ-ийн эмч нарыг уучлал гуйхыг шаардлаа
Өнгөрөгч намраас эхлэн ГССҮТ-ийн удирдлагын томилгоо тойрсон асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл уг дуулианы гол эзэн ГССҮТ-ийн шинэ дарга Ц.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр ГССҮТ-ийн дарга болсон цагаасаа эхлэн байнгын дарамттай байж, амар заяа үзээгүйгээ хэлсэн юм. Тодруулбал, түүнийг эсэргүүцсэн 160 гаруй хүн халагдах өргөдлөө өгсөн. Тэгвэл энэ ажлыг зохион байгуулсан гэгдэх Б.Бүргэд тэргүүтэй долоон эмч, ажилтныг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас халсан байна. Гэвч буруугаа ухамсарлан тэдгээр албан хаагч эргээд ажилдаа орох хүсэлтийг Ц.Энхбаяр даргад гаргасан ирүүлсэн байна. Харин Б.Бүргэд тэргүүтэй хэсэг ажилтан түүнийг эсэргүүцсээр байгаа бөгөөд шинээр томилогдсон ажлын хэсгээр доог тохуу хийх, бусдыг турхирах, өрөөнд нь дайрч орж ирэх зэрэг зүй бус үйлдэл гаргасаар байгаа тухай тэрбээр хэлсэн юм.
7
Иймд ГССҮТ-ийн шинэ дарга Ц.Энхбаяр тэдгээр албан хаагчийг нэр төрд халдсан, ажил албыг хутган үймүүлсэн гэж үзэн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, уучлал гуйхыг шаардаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.
7
Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
7
-Б.Бүргэд тэргүүтэй эмч нар таныг ихээхэн дарамтлаж байсан тухай та хэллээ. Тэдний ёсзүйн тал дээр юу хэлэх вэ?
-Би эмч болоод 24 жил тасралтгүй ажиллаж байна. Ийм юм өмнө нь үзэж байгаагүй. Өнөөдрийн энэ асуудал дээр улс төрчид тоглочихлоо л гэж бодож байна. Б.Бүргэд нарын эмч нар бусад эмчийг хайрцаглаж барьчихаад хааш нь гаргадаггүй. Нэг удаа 90 гаруй эмчийг зааланд оруулаад хаалгыг нь түгжиж байгаад хүчээр "ажлаасаа халагдах өргөдөл дээрээ гарын үсгээ зур" гэж хэлээд зуруулсан байдаг. Гарын үсэг зурж гарч ирсэн эмч нар "Биднийг хүчээр гарын үсэг зурууллаа шүү. Маргааш бид нар ажилдаа ирнэ. Нөхцөл байдлыг ойлгоорой" гээд өөсрдөө ярьж байсан удаатай.
7
-Ирэх долоо хоногт ГССҮТ-ийн удирдлагын дахин сонгон шалгаруулалт болох гэж байна. Та оролцоход бэлэн байгаа юу?
-Би материалаа бүрдүүлээд өгсөн. ГССҮТ-ийн удирдлагын сонгон шалгаруулалтанд оролцоход бэлэн байна .
7
-Та энэ эмнэлэгт хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөөд байсан бэ?
-Гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын стандартад дөхүүлэхээр ажиллана. Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал дээр би нэлээд анхаарна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хэрэгтэй. Гадаад дотоодын харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт эмч нарынхаа мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэтэй байх ёстой. Сайн үйлчилгээ авах ёстой.
7
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ