Сэтгүүлзүйн шилдэгийг шалгаруулна
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэгийн шилдэг”-ийг шалгаруулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр МСЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар “Сэтгүүлзүйн шилдэгийн шилдэгийг шалгаруулах уг шалгаруулалт нь хэвлэл мэдээллийн бүх телевиз, радио, мэдээллийн сайт, сонинд нээлттэй бөгөөд сэтгүүлчдийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ юм. Уг шалгаруулалтаар хэвлэлийн салбарт ажиллаж байгаа бүх мэдээллийн хэрэгслүүдээс тус бүр оны шилдэг сэтгүүлч, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулна. Сэтгүүлзүйн шилдэгийг шалгуулах ёслол энэ сарын 24-нд болох бөгөөд шалгаруулалтад оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ сарын 20-ний дотор нэр дэвшигчийн бүтээлийг Монголын сэтгүүлчдийн эвлэлд хүлээж авна гэдгийг дуулгасан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ