ОХУ-д 271 сая гаруй ам.долларын хохирол учирчээ

img

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Баструкин өнгөрсөн лхагва гаригт “Сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан” гэж мэдэгджээ. Төрийн “Дум”-ын Аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны хуралд Мөрдөн байцаах хорооны дарга Александр Баструкин хэлэхдээ авлигын гэмт хэргийн улмаас 9 тэрбум рублийн хохирол учирсан гэжээ. Түүнчлэн авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс хураасан хөрөнгийн хэмжээ 4 тэрбум рубль байгаа аж.

Түүний хэлснээр 1600 гаруй албан тушаалтныг 2012-2013 онд авлигын хэргээр шалгасан бөгөөд тэдгээрээс 16 нь шүүгч, 216 нь хуульч байсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шинээр авлигатай тэмцэх газар байгуулахаар болжээ. “Энэхүү газар нь авлигатай тэмцэх талаар өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад санал дэвшүүлэх чиг үүрэгтэй” гэж Кремлиэс мэдэгдээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ