Дээд шүүх МИАТ-ын хэргийн тогтоолыг нээлттэй байршуулжээ

img

 

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд “Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу shuukh.mn-д бүх шатны шүүхийн шийдвэрийг байршуулж байгаа. Тус цахим санд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа МИАТ-ын гэх хэргийн тогтоолыг оруулжээ. Энэ хэргийг шийдвэрлэсэн Дээд шүүхийн тогтоолд Ч.Хоролсүрэн нарын  “мөнгө угаасан” гэх үйлдлийг яагаад бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тайлбарласан байна.

6

МИАТ-ын удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн 166.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан болон  давж заалдах шатны шүүх энэ зүйлийн дагуу ял оногдуулсан. Гэтэл “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна.

6

Харин Ч.Хоролсүрэн нарын 6 хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүх үзсэн нь тогтоолд тусчээ.

6

Ер нь манай улсад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар мөнгө угаах үйлдлийг анх удаа гэмт хэрэгт тооцсон ажээ. Гэхдээ зөвхөн “зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан” үйлдэл мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдож байсан аж. Дээд шүүхийн энэхүү тогтоолыг shuukh.mn цахим сайтаас бүрэн эхээр нь үзэж болох юм байна.

6

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шуударга ёс хаана баина вэ луйварчид нь хэдэн зуун саяаар нь идээд зүйгээр л юу ч болоогүй юм шиг 2-3 жил аваад дараа нь өршөөлд хамрагдалаа гээд ялаас мултарах юм даа болдогсон бол муусайн луйварчидад ялын дээд хэмжээ өгөх ёстой
2013-12-18
зочин:
шуударга ёс хаана баина вэ луйварчид нь хэдэн зуун саяаар нь идээд зүйгээр л юу ч болоогүй юм шиг 2-3 жил аваад дараа нь өршөөлд хамрагдалаа гээд ялаас мултарах юм даа болдогсон бол муусайн луйварчидад ялын дээд хэмжээ өгөх ёстой
2013-12-18
зочин:
шуударга ёс хаана баина вэ луйварчид нь хэдэн зуун саяаар нь идээд зүйгээр л юу ч болоогүй юм шиг 2-3 жил аваад дараа нь өршөөлд хамрагдалаа гээд ялаас мултарах юм даа болдогсон бол муусайн луйварчидад ялын дээд хэмжээ өгөх ёстой
2013-12-18
noeon:
noeon eronhiilogch gene shuu neg muu ereenii hujaa avchraad tavichihval mongol yamar saikhan hogjih bol.uchir ny avilgachidiig tanihgui yum chin
2013-12-18
онигоо:
угаасаа анхнаасаа л яаж ч чадахгүй шүү дээ.мөнгөтэй хүнд хэзээ хууль үйлчилж байсийн.үйлчилвэл иймэрхүү маягаар л үйлчилдэг байхгүй юу.тэмүүжин худлаа том том баагаад л онигоо болоод л дуусч байгаа байхгүй юу.манайхаан боломж нь байвал бүх аргаар мөнгө завшицгаа.бүү ай бүү нэрэлх.хожино гэхээс алдахгүй шүү
2013-12-18
элбэгдорж гуайд:
энэ шүүх,прокурор гэж ер нь юу болоод байнаа.хаана байнааа нөгөө авилгатай тэмцдэг газар чинь.нэг л их сүртэй юм болоод байсан.худлаа байсан юм бол энэ чинь 32 оны хэлмэгдүүлэлт шиг юм болоод байгаа юм биш үү????????хааий байнаа таны ярьдаг шудрага байцгаая худлаа шаагаад байхаар үгүй бол энэ хүмүүсийн бурууг тогтоо эсвэл худал хүн гүтгэн хэлмэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөр дөө.энэ хэдийгээр таны ажил биш боловч танд хамаатай л болохоор бичлээ.бүхимдаж байна.шудрага ёс алга .уучлаарай ноён ерөнхийлөгчөө
2013-12-18
irgen:
iim shuuh mongold hereg bna uu.ter shuugch uhaantasi heden erguu amitadiin tsalin hangamjnii mongo togrogiig ard tumen bidnii tatvariin mongoor sanhuujuulj bgaad bur durgui hurchihlee novsh haraal idsen hulgaichuud.
2013-12-18
bubaa:
odoo tegeed shvvh n anhnaasaa buruu ajillasan geed bgaa yum uu?tegvel edgeer hvmvvsees uuchlaltaa hvseed dahij uls ornoo ard irgedee hohirooj baihad n saad bolohgvi geed alban yosoor uuchlaltaa niitlvvleech dee.p.i.z.d.a.a shig huuli,davarsan hulgaichuudtai orond vhsen elentsegnii ardchilal,shudarga yos gehev dee ....chaaaaaaaaavaaaa*aaaa!!!!!
2013-12-18
irgen:
uu za za, shuuhiihen amar bolj. bid nar iim mayagiin hereg shuuh medleg bolowsrol alga geed l hawtas haadag bolsiim bna. mongold huulichid bh hereg bgaamuu? hoyor hursh ornooroo eruugee shuulgeh l bolj dee!
2013-12-18