Тив алгасах пуужин бүтээсэнд Америкийн тал санаа зовниж буйгаа илэрхийллээ
БНХАУ-ын зэвсгийн системийн туршилт судалгаа нь аль ч улсыг чиглээгүй бөгөөд дэлхийн бусад улс оронд аюул занал учруулах санаа агуулаагүй гэдгийг Хятадын БХЯ-ны сайд Лян Гуанли төв телевизээрээ хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.
Мөн Лян өөрийн улсын өдрийн сонинд “Хятад-АНУ-ын цэргийн харилцаа шинэ шатанд хөгжих боломж бололцоо байна. Гэхдээ энэ харилцаанд зарим нэг сорилтууд байна" гэж ярьсан байна. Энэ нь АНУ Тайваньд 60 ширхэг Блак Хок нисдэг тэрэг, 114 ширхэг Патриот пуужин, усны бөмбөг илрүүлэгч хөлөг онгоц нийлүүлнэ гэж мэдэгдсэнээс үүдэн Хятадын тал дургүйцлээ илэрхийлж буйтай холбоотой юм.
Түүнчлэн Хятадын тал радарт илэрдэггүй J20 тийрэлтэт онгоц бүтээж, туршиж байгааг нь гар утсаар бичсэн бичлэг болон зураг интернетээр цацагдаад байгаа юм.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Гэйтс "Хятадын тал энэ онгоцыг бүтээсэн явдал нь магадгүй манай тагнуулын албаны өмнө нь гаргаж байсан таамгийг давсан хэрэг боллоо" гэж хэлж байна.
Мөн Хятад улс усан онгоц устгах далавчит пуужин, Америкийн хөлөг онгоцыг устгах чадвартай пуужин бүтээхэд амжилт олж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд хоёр улс илүү нягт хамтран ажиллахыг уриалсан байна.
Тэрбээр “Харилцаа холбоогоо хөгжүүлэх боломж бололцоо манай хоёр улсад байна, зарим үед биднийг санал зөрөлдүүлж байсан саад бэрхшээлэй асуудлууд байсан. Гэсэн ч бидэнд илүү нягт хамтран ажиллах боломж бололцоо байна” гэж мэдэгдсэн юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын J20 онгоц нь АНУ-д үйлдвэрлэсэн Ф-22, Ф-35 гэх мэт тав дахь үеийн онгоцтой адил радарт илэрдэггүй хүчин чадалтай юм байна.
Б. ОДГЭРЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ