Меркель тангарагаа өргөлөө
Ангела Меркель парламентын доод танхимд явуулсан санал хураалтаар дахин Германы канцлераар сонгогдсон юм. Ангела Меркелийн нам улс төрийн сөрөг хүчин болох Социал ардчилсан нам, Христийн ардчилсан нам болон Христианы холбоо гэх барууны үзэл баримтлалтай намуудтай эвслийн Засгийн газар байгуулахаар болжээ.
Тэрбээр Германы ерөнхийлөгч Жоачим Гаукаас Берлин хотын Бэллвью ордонд батламж бичгээ гардан авчээ. Ингэснээр Меркель Германы Засгийн газрыг ирэх дөрвөн жил дахин удирдах боломжтой боллоо. Нийт 185 хуудас “Германы ирээдүйн хөгжлийн загвар” нэртэй баримт бичигт Христийн ардчилсан холбооны удирдагч Меркель албан ёсоор гарын үсэг зурж, тангарагаа өргөсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ