О.Баасанхүү: МАН, АН нэг түрийвчтэй хүмүүс

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зургийг гаргасан архитекторч Б.Цогт гэдэг хүнтэй хамтран мэдээлэл хийсэн юм.

6

О.Баасанхүү гишүүн энэ үеэр "Өчигдөр болсон бүлгийн хурлын шийдвэртэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлж байна. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Гэхдээ байсан. Байсан гэдэг нь би Төрийн ордонд өөрийнхөө өрөөнд сууж байсан. Яагаад бүлгийн хуралдаанд суугаагүй гэхээр хоёр сайдын асуудлыг хэлэлцээд огцруулахгүй гэдэгт санал нэгдэнэ гэдгийг мэдэж байсан учраас санаатай суугаагүй юм. Огцруулах таван үндэслэлийг нь хуульч хүний хувьд харахад дэмжих боломжгүй юм байна гэдэг нь мэдэгдэж байсан. Хууль зөрчсөн сайд, иргэн хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Би МАХН-д албан бичиг явуулсан. Уг албан бичигт "Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг биш Чингэлтэй дүүргийн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг болгоод өгөөч" гэж явуулсан. Баасан гаригт хуралдсан хуралдаанаараа хэлэлцээд эмнэлгийн барилгаар ашиглахыг МАХН зөвшөөрч байна гэсэн хариу ирсэн. Зөвшөөрч байгаа тул дараагийнхаа бичгийг удахгүй явуулна. Тэр бичигтээ МАХН энэ эмнэлгийн зориулалттай барилгыг хэвээр нь байлгахыг зөвшөөрч байгаа юм бол хууль зөрчсөн гурван сайдаасаа асуулт асууж, хууль зөрчсөн бол хариуцлага тооцож өгөөч гэж бичнэ.

7

Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Улаан энэ барилгыг нураах төсвийг оруулж ирсэн. Юу гэвэл, Төсвийн тухай хуулиар аливаа барилгын эхлэлд төслийг батлаад төсвийг оруулж ирээд, төсөв нь батлагдаад явдаг. Тэгвэл төрийн албан хаагчийн эмнэлэг төсөвт Хууль зүйн яам, Улсын мөрдөн байцаах газрын дуусгавар барилга нэрээр орж ирсэн. Үүнийг Хууль зүйн яаманд зориулж эмнэлгийн зориулалттай уг барилгыг нураа гэсэн төсөв оруулж ирж байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх вэ.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайд яагаад энэ эмнэлгийн барилгын асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэлтгүй Чингэлтэй дүүрэгт эмнэлэг хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Монголд эмнэлгийн барилга илүүдчихсэн юм уу. Эмнэлэг эмнэлгийн зориулалтаар байх ёстой. Хүүхдийн эмнэлэг, түлэнхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг хэрэгтэй байна. Түлэнхийн эмнэлэгт ачаалал үүсдэг өвлийн улирал эхлээд байна. Гэтэл “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэгт түрээсийн байдалтай иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Гуравт нь, Шадар сайд. Түүний мэдлийн агентлагуудын хяналт хангалтгүй байна.

7

Төсвөөрөө эмнэлэг байна гээд баталчихаад байхад зориулалтыг нь өөрчилнө гэхээр мөнгийг нь гаргахыг зөвшөөрдөг Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох ёстой. Сангийн сайд ч мөн хариуцлага тооцох ёстой. Түүнээс биш МАН-ын гаргаж байгаа 5 үндэслэл шаардлагыг дэмжээгүй шүү. МАН-ынхан яагаад энэ шаардлагыг тавьж байгаа гэхээр энэ Засгийн газрыг унагааж, МАНАН-гийн Засгийн газар байгуулахыг санаархаж байна. Тэгэхгүй бол хулгайлсан зүйлийг нь илрүүлэх гээд байгаа юм. Та нар мэдэж байгаа хууль зөрчсөн гээд олон байшинг нураана гэсэн. Хэдэн байшин нурсан юм. Авлигатай тэмцэнэ гэсэн. Ерөнхийлөгчийн ордноос АТГ хүртэл алхсан бүгд л хууль зөрчсөн барилгууд байсан. Хэнд хариуцлага тооцсон юм. Чадахгүй байхгүй юу. Яагаад гэвэл нэг угшилтай, нэг түрийвчтэй, нэг бодолтой хүмүүс салчихаараа амрагаа санасан хүн шиг жүжиг тоглож байна. Тийм учраас нэг түрийвчтэй хүмүүсийн тоглоомыг дэмжихгүй. Харин хууль зөрчсөн хүмүүсийн нэг гэгдэх Хууль зүйн сайдын асуудлыг хууль зөрчсөн үйлдэл үү, эрүүгийн хариуцлага уу гэдгийг судалж байна. Маш ноцтой асуудлууд ирж байна. Би хуульч учраас сэтгэл хөдлөлөөр хандахгүй. Тэмцэл бол хэвээрээ байгаа. Миний яриад байгаа зүйл бол эмнэлгийн барилгыг зориулалтаар ашиглах. Энэ шийдвэр гартал тэмцэнэ. Хэрэв ялагдлаа гэвэл төр хүчээр монголын төсвийг булаан авч эрх мэдэлтэй хүнд шилжүүлэх, том яаманд шилжүүлдэг юм байна гэдгийг илчилнэ. Шударга үнэн гэж хаана байна вэ гэдгийг тодруулна. Би тэр эмнэлгийг хувьдаа авах гээгүй, өмчлөх гээгүй хэн нэгний өмч болгох гээгүй ард түмэнд үйлчилдэг эмнэлэг болгохыг л хүсч байна. Э.Бат-Үүл дарга шударга юм бол эмнэлэг барих газрыг хотын төвд олгоод өг. Монгол Улс баян юм бол эмнэлэгийн барилга барих мөнгийг гаргаад бай. Тэгээд илүүдээд байгаа барилгаараа тогло. Гэвч тэгж чадахгүй гэдгийг өнөөдөр та бид мэдэж байгаа учраас би энэ асуудлыг ярьж байна" гэлээ.

7

Хэвлэлийн хуралд гишүүнтэй хамт оролцсон Д.Цогт “Манай улсын хэмжээний эмнэлгүүд 1960-1980-аад онуудад баригдсан. Хагалгааны нэг ч зориулалтын өрөөгүй эмнэлэгтэй улс орон гэвэл манайх. Бид энэ асуудалд дүгнэлт хийж, поликлиник болон хэвтэж эмчлүүлэх 240 ортой зориулалтын эмнэлгийн барилгыг эхлүүлсэн. Хагалгааны зориулалтын өрөөг олон улсын стандартаас арай намхан буюу 4 метртэй, агаарын солилцоо сайтай хөргүүртэй өрөөтэй байхаар барилгын ажлыг эрчимтэй явуулж 2013 оны 6 сард ашиглалтад оруулах байсан. Гэтэл 2012 оны 10 сард Х.Тэмүүжин сайд зориулалтыг өөрчилнө гэсэн шийдвэр гаргаж,  албан тасалгааны зориулалтаар зураг төслийг нь өөрчлөх гээд тэр нь дуусахгүй жил шахам болж байна. Барилгын ажил зогссоноор цоо шинээр нь байршуулсан Имрай компьютер томографийн аппарат 2 дох жилдээ түгжигдчихээд байна. Энэ аппаратаар шинжлүүлэх гэж иргэд Сонгдо эмнэлэгт 3-5 долоо хоног дугаар хүлээж, өндөр үнээр үзүүлдэг. Гэтэл уг аппарат нь Сонгдо эмнэлгийнхээс 2 дахин илүү хүчин чадалтай. Түүнчлэн Цэргийн эмнэлэгт шилжүүлэхэд хүлээн авах байргүй тул зориулалтын байр барих асуудал ойрын хоёр жилдээ хэрэгжихгүй. Ингэснээр өндөр үнээр, цоо шинээр нь оруулж ирсэн аппарат хуучрах гээд байна. Х.Тэмүүжин сайд Хууль зүйн салбараа шинэ байранд оруулахыг зорьсон нь зөв ч гэлээ Монгол улсдаа хэрэгтэй эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй зориулалтын барилгыг булаан авч байна. Энэ үйлдэл нь түүнийг хамгийн хувиа хичээсэн хүн чанаргүй хүн болохыг харуулж байна. Бидний итгэлийг хүлээж, төрийн түшээгээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишүүдээ орон нутгийн, дүүргийн, аймгийн, сумдын, Түлэнхийн эмнэлгээр нэг яваад үзээч ээ. Эмнэлгийн ачааллыг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байна” гэв.

7

Энэхүү мэдээллийн дараа О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

7

-Намын хоёр гишүүний хариуцлагын асуудал ярьж байна. Таныг ингэж мэдээлэл хийлээ гэж намын чинь зүгээс элдвээр дарамтлах асуудал ирэх юм биш үү?

-МАХН-ын бодлогыг эхлээд би хэлье. МАХН-ын анхны 1000-т нь Чингэлтэй дүүргээс гарсан, дарга нь Чингэлтэй дүүргийнх. МАХН Эрүүл мэндийн салбарыг авсан. Шударга ёс эвслээс С.Уянга гишүүн сонгогдсон. Манай нам яг энэ тохиолдолд эмнэлгийн барилгыг нураахын эсрэг 100 хувь зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Намайг хариуцлага хүлээлгэнэ гэвэл би бэлэн байна. Яагаад гэвэл эмнэлгийг эмнэлэг чигээр нь байлгах асуудлаар тухай үед Н.Энхбаяр даргыг эмнэлэгт байхад Н.Удвал сайдад хангалттай хэлж ярьсан. Яагаад дуугарахгүй байна. Эд нар айгаад, эсвэл албан тушаалдаа дулдуйдаад байна уу. Намайг дуудаад энэ намаас гар, хариуцлага тооцно гэж хэлвэл айх юм алга. Би дахиад хэлье. Яагаад гэвэл МАХН бодлогодоо эрүүл мэндийн салбараа хүн шиг авч явъя гэж заасан учраас ямар нэгэн хариуцлагаас айхгүй. Тийм учраас эмнэлгийн барилга хэвээрээ үлдэнэ, эсвэл би энэ намд байхгүй байна.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nadad ene hun itgel toruuldeggui.enhbayarin surguulitai nohoi
2013-12-19
fgdz:
haha hotiin tuvd emneleg barih gazar asuuj bgaa bol m enhboldoosoo guigaach eee , teneg gar ve?
2013-12-19
yakhuu:
маш зөв эмнэлэг байх ёстой эрүүл хүн байж улс хөгжинө үүний төлөө бүгдээрээ тэмцэнэ тэмүүжин чи аятайхан байгаарай чамд контор хэрэгтэй бол надаас ав үнэгүй өгье эрүүл эрүүл энэ ертөнцийн түмэн жаргалан
2013-12-19
nuraaj bolohgui dee:
neget olon terbumaar bosgosn tom barilgiig nauraaj arai bolohgui dee.
2013-12-19
2013.12.18.zochin:
hvmvvs yagaad iim sonin ym heleed bgaam be emnelegiin bairiig alban tu*l erh medlee ashiglaad dur medej oorchilj baigaam bish vv ard tvmen ydaj emnelegeer vilchlvvlj boldgvim uu *anhvv gishvvn zou bn neg ni ch gesen ard tvmnee gesen setgeltei bgaani yamaidaa amjilt hvsie
2013-12-19
буруу гэж үү:
ганц нэгэн эрүүлээр сэтгэдэг хүмүүсээ манан дайрч дарамтлаж л байгаа байдал эмнэлгийн барилгыг өөрчилж нөгөө ухаалаг ил тод төр болгох их хошгируулагчын үг нь данахайсан том төрийн албаны байр болгож буйг эсэргүүцлээ .энэ буруу юм уу
2013-12-19
zochin:
temiijind daramtluulaad baihiin orond urdaas ni uzej tarj noogii ni ilchleh heregtei sh dee uhsendee aigaav
2013-12-19
.....:
их мэдэгч тэмуужин гуай эм си эс компаний аппаратын орлого буурах гээд байсан учраас л тэр эмнэлэгийг устгаж байгаа юм шуу дээ цаад учир нь.
2013-12-18
eddy:
namaasaa garaad listneesee sugaraach ee chadahgui baij chi amarjargaltai adil gej bodson uu, ter chiny chamaig bodvol songogdson gishuun
2013-12-18
зочин:
үхэр унсан хүнд * өштэй үнэн үг хэлсэн хүнд авилгачид болон түүний хамсаатанууд өштэй. *анхүүгийх зөв
2013-12-18
shudraga unen:
shudraga l bna shuu dee... eruul mendiin salbar unaltand orchixood bna... odoo l bosgox tsag daanch mongoliin niigem uls tur buruu zamaar ybchixsan boloxoor gantsaardax l bx... gexdee chadnaa.. shudraga ym buxen ylj l taaraa
2013-12-18
yoyoyoyo:
enhbayr onoodor mongoliig noyrhdoor bsan bol ene metiin byalduuchid bas l dagan baysaj mongoliig shoronjuulan shorongiin huyag bolchihson bh bsan daa ene olon tsuvdai
2013-12-18
kkkkkkkkkkkk:
eruul hun uu. naad emneleg chini chamd hereggui ee. harin shar hadny emneleg hereg boloh baihdaa
2013-12-18
hahahaha:
tsolmon emgeniii tsodgor hvvv ih dvchigneneeee . tsolmon avgai torson tulsnaaa hamgaalan . hvnii garaar mogoi bariulj bgaag ene ulon gedes oilgohgvi l deee
2013-12-18
hen be:
haanuhyn 500 hun be
2013-12-18
kkkkk:
eniig odoo hench toohgui bolhoor yarikh yumaa olj yadaj bna aa yun chamtai mantai tsaan chin umnud sudand 500 hun amia aldsan bna
2013-12-18
huurhii shouchin:
* * *gaad bai enkhbayariin tejeeveree..odoo evree urgasan enkhbayar hereggui gej bodjiino uu..2016 onii songuulid namiin jagsaalt gej yum bhgui boloh baih..bayanselenge ta hoyor metiin garuud bhgui bolno.toirogoos ner dev*ed uzeldee..nuguu dev*ed ir devseed ugie gedgiig jinhene utgaarni haruulaad ugnu cham metiin yumand songogchid..
2013-12-18
huurhii shouchin:
* * *gaad bai enkhbayariin tejeeveree..odoo evree urgasan enkhbayar hereggui gej bodjiino uu..2016 onii songuulid namiin jagsaalt gej yum bhgui boloh baih..bayanselenge ta hoyor metiin garuud bhgui bolno.toirogoos ner dev*ed uzeldee..nuguu dev*ed ir devseed ugie gedgiig jinhene utgaarni haruulaad ugnu cham metiin yumand songogchid..
2013-12-18
huurhii shouchin:
* * *gaad bai enkhbayariin tejeeveree..odoo evree urgasan enkhbayar hereggui gej bodjiino uu..2016 onii songuulid namiin jagsaalt gej yum bhgui boloh baih..bayanselenge ta hoyor metiin garuud bhgui bolno.toirogoos ner dev*ed uzeldee..nuguu dev*ed ir devseed ugie gedgiig jinhene utgaarni haruulaad ugnu cham metiin yumand songogchid..
2013-12-18