Нярай хүүхдээ хаяжээ
Сүүлийн үед төрүүлсэн хүүхдээ хаях тохиолдол ихээр гарах болсон байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн 43-р байрны гадна нярай хүүхэд олдлоо гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж, шалгахад 22 настай, эмэгтэй Х долоон хоногийн өмнө төрсөн эрэгтэй хүүхдээ орхиж явсныг тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ