Гэртэйгээ шатаж нас баржээ

img

Галын улмаас гэртэйгээ шатаж нас барсан хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд айл шатаж байна гэх дуудлага НОБГ-т урьд шөнө иржээ. Дуудлагын дагуу аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийн алба хаагчид хэргийн  газарт очиход айлын таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Харамсалтай нь  галд 33 настай эмэгтэй өртөж нас барсан байсан аж. Улмаар цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ