НАТО-гийн нисдэг тэрэг осолджээ
Афганистаны нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байсан НАТО-гийн “394 B” дугаартай цэргийн нисдэг тэрэг осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ослын улмаас НАТО-гийн цэргийн зургаан албан хаагч амиа алдсан байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Афганистаны хил орчимд амь үрэгдэж байгаа НАТО-гийн цэргүүдийн тоо 15 болтлоо өсчээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр уг нисдэг тэрэгт сууж явсан “ABC” агентлагийн сурвалжлагч амьд гарсан байна.
Нисдэг тэрэгний ослын шалтгааныг механикийн гэмтлээс үүдэлтэй гэж АНУ-ын тал үзэж байгаа юм байна. Америкчууд Афганистанд байлдаж байгаа армидаа зөвхөн өөрийн улсад үйлдвэрлэсэн нисдэг тэргүүдийг илгээж байгаа ч гэсэн энэ нь томоохон ослын шалтгаанууд болж хувираад байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ