“Оюутны өргөө” нээгдлээ
Баянүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюутны өргөө” цогцолбор албан ёсоор нээгдэж, оюутан залуусыг хүлээн авахад бэлэн боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд БШУ-ний дэд сайд Б. Ургамалцэцэг болон цаашид тус байрны үйл ажиллагааг чиглүүлэх МУБИС, МОХ-ны төлөөлөл оролцсон.
6
Улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан уг байр манайд мөрдөгдөж буй “Оюутны дотуур байрны стандарт” –ын дагуу баригдсан аж. Тус байранд оюутан хөгжлийн төв, номын сан, эрүүл мэндийн төв, интернет кафе, фитнес төв зэрэг оюутанд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор төвлөрүүлжээ. А, Б хоёр блок байр нь нийт 11 давхар ба подвалийн давхарт үйлчилгээ болон ажилчдын өрөө, нэг давхарт оффис, бусад үйлчилгээний өрөө байрлана. Харин үлдсэн есөн давхруудад оюутнуудад амьдрах юм байна. Нэг блок нь нийтдээ 126 өрөөтэй бөгөөд хоёр оюутан амьдрах 36 өрөө, дөрвөн оюутан байх 200 өрөө, зургаан оюутан амьдрах 16 өрөөтэй аж.
6
Одоогийн байдлаар А блок буюу нэгдүгээр байранд 210 оюутныг хүлээн аваад байна. Маргаашнаас Б байранд оюутнуудаа оруулж эхэлнэ. Хоёр байранд нийт 968 оюутан амьдрах боломжтой. МОХ 1000 оюутны байранд суралцагчдаа оруулах хүсэлтэй сургуулиудын хүсэлтийг өнгөрөгч найман сараас авч эхэлсэн. Энэ дагуу хүсэлтээ ирүүлсэн төрийн болон хувийн хэвшлийн 38 их дээд сургуулийн оюутныг хүлээн авах боломжтой гэдгийг МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан хэлж байсан.
6
Энэ хичээлийн жилд хөдөө орон нутгаас 57 орчим мянган оюутан нийслэлд ирэн суралцаж байгаа. Тэдний 18 мянга нь оюутны байранд орох хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч одоогийн байдлаар 13700 оюутан их дээд сургуулийн дотуур байраар хангагджээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 45 оюутны дотуур байр байдаг ба энэхүү шинээр ашиглалтад орж буй цогцолбор 46 дахь нь болж байгаа юм.
6
Уг байрны оюутан амьдрах хоёр өрөө зэрэгцэн байрласан ба дундаа нэг гал тогоо, ариун цэврийн өрөө, хөлдөөгчийг хэрэглэх боломжтой аж. Мөн өрөө бүр оюутныхаа тооноос хамаараад ширээ, хувцасны шүүгээ, сандал, номын тавиур, ор зэрэг тавилгатай. Эдгээр зүйлийг модоор хийсэн ба таваас зургаан үндэсний үйлдвэрлэгчээр хийлгэсэн байна. Тэд бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаат хугацаа өгч, энэ хооронд эвдрэл гарсан тохиолдолд засч өгөхөөр болжээ.
7
Энэ жилийн хувьд ус болон дулааны мөнгийг төрөөс төлж, нэг оюутан сард 68000 төгрөгийн төлбөртэйгээр суухаар болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ