Өнөөдөр ядууст туслах дэлхийн өдөр

img

Дэлхийн хамтын нийгэмлэгээс 12 дугаар сарын 19-ний өдрийг ядууст туслах олон улсын өдөр болгон зарласан билээ. ХХ зууны төгсгөлд хийсэн судалгаагаар манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг орчим, өөрөөр хэлбэл хагас тэрбум хүн ядуу зүдүү амьдарч байгаа гэсэн дүн гарсан байдаг. Харин Монгол Улсын хувьд 2015 он гэхэд ядуурлын түвшинг нэг оронтой тоонд оруулна гэсэн зорилгыг тавьсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлыг мөнгөн хэлбэрийг тооцсон мэдээнээс харвал 2011 онд 33.7 хувь байсан ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувь болон буурчээ.

2006-2009 оны үед жилд дунджаар 5.6 хувиар өсч байсан ядуурлын түвшин 2010-2012 онд дунджаар 15.9 хувиар буурсан байна.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dayn:
bolodo udaxgv ta bvxnii toloo ed xorongor bish j gsn sxan setgeler tuslax bolnoo
2013-12-19