Обама Сочид очихгүй
АНУ-ын Цагаан ордноос 2014 оны Сочигийн өвлийн олимпод оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцууллаа. Тус улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Үндэсний аюулгүй байдлын сайд асан Жанет Наполитано толгойлох юм байна. Харин Барак Обама олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн төлөөлөгчдийн тоонд АНУ-ын Москва дахь Элчин сайд, АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Роберт Наборс, алдарт уран гулгагч асан Брайан Бойтано, теннисийн аварга Билли Жин Кинг багтжээ. Дашрамд дурьдахад Билли Жин Кинг нь ижил хүйстэн юм.
Сочигийн өвлийн олимп хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ. ОХУ-ын Ижил хүйстний эсрэг хуулийн төслөөс болж Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук олимпод оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Ерөнхийлөгч Германы ерөнхийлөгч Йоахим Гаукнар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ