Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Монгол улсын Ойн салбарын өнөөгийн байдлыг тодорхойлж, Ойн талаар төрөөс баримтлах шинэ бодлогыг хэлэлцэх “ОЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” болно.
6
Төрийн ордны Г танхимд
12:00 цагт 1991 онд БНМАУ-ын тэтгэврийн тухай хуульд заасаны дагуу 4 ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргасан байдаг. Тэгвэл өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан 4 ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжийг Төр олгож байна. Энэ асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.
6
НИТХ –ын Их танхимд
10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалт, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг талаар сургалт болно.
7
Чингис зочид буудал
10:00 цагт Багш солилцоо хөтөлбөрийн хүрээнд Монголд ажиллаж байгаа Солонгос багш нарын сүүлийн тайлан уулзалт болно. Уулзалтаар өнгөрсөн гурван сарын хугацаанд хэрхэн ажилласан талаар ярилцана.
7
“Bluemon center”-ийн 2-р давхарт
11:30 цагт Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос "2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга явуулсан тухай" хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Хуралд МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Оны шилдгийг тодруулах Ажлын хэсгийн гишүүд оролцоно.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ