Тайландын жагсагчид цагдаагийн газрыг эзэлжээ
1000 гаруй жагсагчид Тайландын Цагдаагийн газрыг бүсэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсагчид хууль хяналтын байгууллагууд оюутнуудын үхэлд буруутай этгээдүүдийг шийтгэх хэрэгтэй гэж шаардаж байгаа аж. Тэд “Бид энэ удаа явахгүй. Хариу хэлэх цаг нь болсон” гэж хэлсэн байна. Бангкок хотод бослого хөдөлгөөн 40 гаруй хоног үргэлжилж байгаа бөгөөд таван хүн амиа алджээ.
Түүнчлэн 200 орчим хүн гэмтэж бэртсэн гэнэ. Жагсагчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Нийслэлийн төв хэсэгт буудуулж амиа алдсан гурван оюутны үхлийн буруутныг олохыг шаардсаар байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ