Шинэ төмөр замын 51 хувийг Монгол эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газраас зарласан шинэ төмөр зам төслийн тендерт олон улсын хувь нийлсэн компани болох “Евроазиа финанс” ялсан. Таван толгойгоос эхлэн Хятад хүрэх энэхүү замын гүйцэтгэгчид ажилдаа ороход бэлэн болжээ. Шинэ төмөр зам төсөлд таван тэрбум 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Гурван жилийн хугацаанд шат дараатайгаар хийгдэх төмөр замын 51 хувийг Монголын Засгийн газар эзэмших бол 49 хувийг гүйцэтгэгч болох “Евроазиа финанс” эзэмших аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ