Ч.Даваабаяр: Хурган дарга нар телевизэд орох мөнгийг өөрсдөө халаасалдаг

img

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болно. Хурлаар Ч.Даваабаярын гомдлыг хэлэлцэх аж. Учир нь МҮОНТ-ийн ажилтнууд өнгөрсөн сарын дундуур Ч.Даваабаярыг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг Үндэсний зөвлөлдөө хүргүүлсэн. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд тус телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан юм. Харин Ч.Даваабаяр энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэн Баянгол дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан билээ.

7

Дээрх асуудлуудын талаар  Ч.Даваабаяртай ярилцлаа.

7

-Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл таны гомдлыг хэлэлцэх юм байна. Та ямар гомдол хүргүүлсэн юм бэ?

-Үндэсний зөвлөлийн тогтоолоор М.Наранбаатарт зөрчлийн шалтгааныг олж, арилгах үүрэг өгсөн. Гэтэл М.Наранбаатар нь хууль зөрчин, Үндэсний зөвлөлийн тогтоолыг гуйвуулан намайг халсан нь үндэслэлгүй гэсэн утга агуулагатай бичгийг Үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Мөн намайг ажлаас  халах тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас би Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Шүүх хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа.

7

-Асуудал ер нь хаанаас эхэлсэн юм бэ?

- МҮОНРТ-д болсон асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Уг нь олон нийтийн статустай тус телевиз өөрөө олон нийтэд үйлчлэх үүрэг хүлээсэн байгууллага байдаг. Гэтэл манай МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээ олон нийтэд нээлттэй байна уу гэдэг нь өөрөө асуудалтай байгаа. Үүнийг зөвхөн би хэлээд байгаа юм биш. Олон нийт ч хүлээн зөвшөөрч, хэлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Би тэндний энэ байдалтай эвлэрэхгүй, зүгээр хараад сууж чадаагүй. Тиймээс МҮОНРТ-ийн дунд шатны дарга нар буюу зарим менежерүүдэд шалгалт оруулсан. Энэ бүхнээс үүдэж асуудал үүссэн гэхэд болно.

7

- Таныг эсэргүүцэж 150-250 хүн гарын үсэг зурсан гэсэн үнэн үү?

-100 гаруй хүн зурсан юм билээ. Хамгийн гол нь тухайн үед манай телевизийн волейболын тэмцээн болсон. Тэгээд тэр үед гарын үсэг зуруулсан юм билээ. Ажилчид ч тэмцээндээ анхаараад юуг нь анзаарахгүй зурсан гэсэн. Над руу маш олон хүн “Би огцруулахаар гарын үсэг зурж байгааг нь анзаараагүй” гэдгээ хэлж ярьж мессэж бичсэн.

7

-Үүнийг хэн зохион байгуулаад байна гэж үзэж байгаа вэ?

- 4-5 хурган даргын хийж буй ажил. Би зөрчилтэй байгаа хурган дарга нарыг бүгдийн АТГ-т шалгуулахаар өгсөн байгаа. Учир нь МҮОНРТ-ийн зарим студи, продакшны хурган дарга нар телевизэд орох ёстой мөнгийг өөрсдөө халааслаад байгаа. Ард түмний татварын мөнгөөр цалинжиж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ингэж болохгүй биз дээ. МҮОНТВ хувийн телевиз биш. Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс МҮОНРТ-ийн бүтцийн өөрчлөлтөд шилжих ёстой байсан.

7

-Та “ETV”-ийн менежер байсан гэж ярилцлага байсан. Танд хувьцаа эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байгаа гэдэг мэдээлэл гараад байдаг?

-Би ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувьцаа эзэмшдэггүй. Улсын бүртгэлийн газраас лавлагаа авч болно.

8

- МҮОНРТ-ийн удирдлагууд тантай уулзсан уу?

-Өнөөдөр миний асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэнэ. Тэгээд нэг шийдвэр гарах байх.

8

-Тантай холбоотой асуудал намжаагүй байна. Гэтэл “HD Монгол” телевиз “Худалдагдсан сэтгүүл зүй” гэх нэвтрүүлэг гарч, хэвлэл мэдээллийн салбарынханыг талцуулж амжлаа. Учир нь тус нэвтрүүлэгт МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галарид оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудалд та хувийн байр сууриа илэрхийлээч?

-Аливаа зүйл хоёр талтай гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Миний бодлоор “Худалдагдсан сэтгүүл зүй” нэвтрүүлгийн санаа нь зөв боловч, анх гаргаж  ирсэн сэдэв буюу туршилт нь  буруу байсан. Нөгөө талдаа Монголын сэтгүүл зүй худалдагдаж байгаа тал бий. Үүнийг бид ч мэдэж байгаа, иргэд ч мэдэж байгаа. Тиймдээ ч, энэ асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудлыг МСЭ ганцаараа өөрчлөх бус энэ салбарт ажиллаж байгаа та бүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах нь зүйтэй.

8

-Энэ асуудал дээр МСЭ-ээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ асуудалд МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галарид ирэх долоо хоногт дахин хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхөөр бэлдэж байгаа. Түүнээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь дээр болов уу.

8

-Баярлалаа.

8

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sarandavaa:
yagaad ene hun end odii boltol baigaad vainaa. hurgan darga nar ni ooriin hi gar holuud. shalgaval ooroo ilreh tul tedniigee hamgaaldag hun bolj jujigleed baigaa yum. uuniig udirdah zovlol medehgui dur esgehee boliochee. sosorvaram l helne. busadd ni naana chini baih ni heregtei baigaa baihgui yu.ji*e ni boroldoi guai goo marlaar mongo oloh geed l
2013-12-19
mongol:
naranbaatar odoo zailaach. ymar bolovsroltoi yum be? ta nar medeh uu? sonin baina. heleech yu togssoniig ni medeh gesen yum kkk
2013-12-19
ãàëìàíäàõ:
сайн тэмцээрэй. тэр тусмаа чи нүдний булай болно. мэдлэг áîëîâñðîëã¿é хүн ¸ñ ç¿éã¿é, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас эрх мэдэлтний халаасанд орж, “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй байдаг. ò¿¿íèé íýã òîä æèøýý íü ýíý íºõºð. ýõëýýä í.ýíõáàÿðûí áºãñèéã äîëîîæ áàéãààä öààäàõ íü áàðèãäààä ÿâàõààð ó÷èðã¿é ñàíäàð÷ àí äýýð õàäàã ñ¿¿ áàðüæ ã¿éæ î÷îîä "áóðóó õ¿íèéã äàãàæ áóðóó çàìààð ÿâñíàà îéëãîëîî" ãýýä óéëæ äóóëæ áàéãààä ç.ýíõáîëäîä õàõóóëü ºã÷ îëîí íèéòèéí òåëåâèçèéí äàðãà áîëñíûã ÷èíü á¿ãä ìýäíý.
2013-12-19
55688:
temtslee zogsoovol chamaig naranbaatar hudaldaad avchihjee gej uzene shuu. naranbaatar ooriinh ni esreg bosson bolgonii amand mongo chihdeg. undesnii zovloliin arman yasan be? unen hogiin l baigaa baihgui yu.
2013-12-19
jjjjjjjj:
etv-g bguulsan hun odoo miniih bish ged yarij yavah gej inged l hudlaa yariad bga bhgui yu da kkkk bas 1950 bn undesnii tv-geer 1950 gedeg bichig dooguur ni gardag bas 1950 ni uilchilgeenii bguulaguudaas 350-500 myangan tugrug abch irgeded gantshan mungu tulsun bguullaguudiin medeelliig ugch irgediig hohiroodog ednii 1950-iin magnaid ugch shalguulaa davaabayaraa chi lavlahiin uilchilgeenii sistemd gajig suulgasniihaa goriig bas olon duudlagiin uilchilgee erheldeg bguulagiin humuusiin haraaliig idseniihee goriig amsaj ehelj bgan terdee kkkkk naad 1950-iin magnaid ugch shalguul nemelt medeelel heregtei bol avch bolno
2013-12-19