“Ойн үндэсний чуулган” болж байна
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Ойн үндэсний чуулган” 09.00 цагт Төрийн ордны Их танхимд эхэллээ. Тус чуулганд ойн талаар төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх бөгөөд 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлж байна.
Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах, түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцах аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ