Мөсөн гулгуурын талбайд 50-100 хүн гулгах боломжтой

img

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын хоёр байгууламжийг Чингис хааны нэрэмжит төв талбайд байгуулж байгаа.

Тэгвэл тус мөсөн гулгуурын талбай энэ сарын 20 буюу маргааш ашиглалтад орно. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195x35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20x40 метрийн харьцаатай байгуулжээ. Хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийдсэн байна.

Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөжээ. Нэг талбайд 50-100 хүн гулгах боломжтой, өдөр бүр 10-24 цагийн хооронд ажиллана. Нэг цаг гулгахад 1000 төгрөг төлөх ба хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлэх юм байна

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhffff:
konki tureesleh yum u?
2013-12-19