Өвлийн олимпийн медальтан Монголд төрөөсэй!
Монголын бизнесийн салбарынхан аливаа уралдаан, тэмцээнийг ивээн тэтгэх болсон нь өнөөдөр ердийн үзэгдэл болжээ. Гэвч ганц нэг тамирчны замын зардал төдийхнөөр хязгаарлагдах нь ч бас бий. Юутай ч чадлаараа дэмжинэ гэдэг сэтгэлийн хэрэг. Тэгвэл “ХасБанк” өнөөдрийг хүртэл “Хасын хүлэгүүд” нэртэй хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн багийг дэмжсээр иржээ.
6
Тиймдээ ч “Хасын хүлэгүүд” хэмээх хоккейн мэргэжлийн багт саяхан хөрөнгө оруулж, шинэ хувцас сэлт, цохиур мод бүхий иж бүрдлийг бэлэглэжээ. Шинэхэн хоккейн баг саяхан Эрдэнэт хотод эхэлсэн Монголын Хоккейн лигийн аваргын төлөөх тэмцээнд оролцоод ирсэн бол он гараад аваргын төлөө өрсөлдөхийн тулд нууц тактикаа боловсруулж, бэлтгэлээ базаах болжээ. Тэгвэл Зуны олимпоос олонтаа медаль хүртсэн монголчуудын дундаас Өвлийн олимпоос медаль зүүх азтан хэзээ төрөх бол? Үүний хариулт нь маш энгийн. Хамгийн гол нь Монголд битүү дээвэртэй мөсөн гулгуур бүхий цэнгэлдэх хүрээлэн барих цаг хэдийнэ болжээ. Эс бөгөөс өвлийн спорт хөгжинө гэж үгүй. Гадаадын сайн дасгалжуулагчтай, өндөр зэрэглэлийн битүү цэнгэлдэх хүрээлэнтэй болсон цагт Монголын үрс хүссэн, хүсээгүй өвлийн спортод амжилт гаргах нь тодорхой.
6
Өвлийн олимпийн медальтан Монголд минь төрөх болтугай!
6
О.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ