439,2 сая төгрөгөөр ус дулаан дамжуулах системийг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг баталжээ.
6
Жагсаалтын дагуу долоон байршилд 439,2 сая төгрөгөөр ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болгожээ. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан. Харин хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцан ажиллана.
6
Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг харууллаа.
6
/сая төг/ | ||||
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2014 онд санхүүжих |
1 | БЗД-ийн ГХ үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил 1 ком | 2014 | 99.3 | 99.3 |
2 | БЗД 18-р хороо 62-р байрны үзельд халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын ажил 1 ком | 2014 | 88.4 | 88.4 |
3 | БЗД-ийн М 41-р байрны үзельд суурилуулах халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 86.8 | 86.8 |
4 | СБД-ийн 6-р хороо Бага тойрог УДДТ Монрогийн барилга хэрэгцээний халуун усны ялтсан бойлер 0.6Гкал/ц ачаалалтай үзелийн зангилааны угсралтын ажил. 1 ком | 2014 | 46.8 | 46.8 |
5 | СБД-ийн 7-р хороо 13-р байрны үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил. 1 ком | 2014 | 38.4 | 38.4 |
6 | ЧД-ийн 6-р хороо ОСНААУГ-ын хэрэгцээний халуун усны хурдны ус халаагчийг ялтсан дулаан солилцуураар шинэчлэн солих угсралтын ажил. 1 ком | 2014 | 41.2 | 41.2 |
7 | БГД 2-р хороо ЭХО -56 байрны үзельд угсрах хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 38.3 | 38.3 |
НИЙТ | 439.2 | 439.2 |
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ