Б.Болор залуу насаа “үдэж”, Ж.Амарсанаа “архи”-гүй цэнгэв
Ардчилсан залуучуудын холбоо шинэ жилээ тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Болор гитар хөгжимтэй Виктор Цойн дууг дуулж, шинэ жилийн цэнгүүний уур амьсгалыг хөгжөөн сюрприз барив. Эрхэм Ерөнхийлөгч Виктор Цойгийн фэн төдийгүй, өөрийн хоббигоо хөгжүүлэн, хамтлаг дуучдыг продюсерлож байсан байна. Түүний хувьд энэ жил тун онцлогтой. Ирэх онд АЗХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлнэ. Учир нь хуулинд заасан “залуу нас”-ны босгоос түүний нас давж буй. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг архи уудаггүй хэмээн салбарынхан нь “өмөөрдөг”. Тэрбээр баярын цэнгүүнд оролцохдоо сархад хийгээд оргилуун дарсаар хундага тулгаж байсан хэдий ч дээд уруулдаа ч хүргэлгүй ёсолж “хатуу юм” уудаггүйгээ батлан, харин ундаа жүүсийг тамшаалан хүртсээр цэнгэв.
6
Тус холбоо нь 2010 оноос эхлэн “ MIND AWARDS”-ыг зохион байгуулж оюун сэтгэлгээний оны шилдэгvvдийг шалгаруулсаар ирсэн билээ. Түрүүчийн жилүүдэд “MIND AWARDS”-ыг Freedom of Speech, Gegamind, Эх орны бахархал, Хүний эрхийн тэмцэгч байгууллага гэсэн номинацуудад шалгаруулдаг байсан. Харин энэ жилээс эхлэн Freedom of Speech, Gegamind, Demvision гэсэн төрлүүдээр шалгаруулж, шагналын эздийг Ардчилсан залуучуудын холбооноос нэрлэдэг болсон байна.
7
Ардчилсан залуучуудын холбооны 2013 оны “Freedom of Speech” номинацийн эзнээр АНУ-ын Вашингтоны Их Сургуульд суралцдаг О.Мөнхжин, оны “Gegamind”-аар Дэлхийн Ой тогтоолтын дээд амжилтын эзэн, Оюун ухааны их мастер Б.Намуунтуул , “Demvision”-ны эзнээр залуучууд хөгжлийн төвийг санаачлагч Д.Доржпүрэв нарыг тодорлоо.
УИХ-ын гишүүн Б.Болор
Demvision -ын шагналт Доржпүрэв
Freedom of Speech -ын шагналт Мөнхжин
Gegamind -ын шагналт Намуунтуул
ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ