Шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 1000-5000 төгрөг төлнө
Нийслэлийн замын сангийн эх үүсвэрийг нэмэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс 10000-70000 төгрөгийн төлбөр авч эхлэхээр болжээ. Мөн шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалан 1000-5000 төгрөгийн хураамж авах юм байна.
Гэхдээ нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах төлбөрийг жилд нэг удаа, авто техникийн улсын үзлэгтэй хамтатган авах аж.
Суудлын автомашинаас хөдөлгүүрийн багтаамжнаас шалтгаалан 20-40 мянган төгрөг, таксинаас 30 мянга, ачааны автомашины даацаас шалтгаалан 40-70 мянга, автобусны насжилтаас шалтгаалан 40-60, мотоцикль, мопетноос 10 мянган төгрөгийн хураамж авахаар журам баталжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ