Хурууны хээ “хэрүүлийн алим” дэгдээв

img

УИХ-ын гишүүд өнөөдрөөс “хурууны хээ”-гээр ирцээ бүрдүүлж байгаа билээ. Харин ирц бүрдүүлэх хурууны хээ авах тоног төхөөрөмж асуудал дэгдээв. С.Баярцогт гишүүн  ирцийн шинэ бүртгэлийг хэр үр дүнгээ өгөх дээр эргэлзэж байна гэсэн бол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-УИХ-ын Дэгийн тухай хуулийг батлаагүй байхад яагаад хурууны хээгээр саналаа өгч байна вэ. Энэ бол хууль зөрчсөн асуудал. УИХ-ын гишүүнийг хурууны хээгээр саналаа өгүүлдэг байх нь шаардлагагүй.  Төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүн цаг бүртгэгч болсон нь болж байгаа  юм уу.

.

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж:

-Энэ сэдвээр олон удаа ярьж байна. Арай дэндэж байна. Хуульгүй явж болохгүй. Санал хураалт дээр маргаан дэгдэх юм бол хачин юм болно. Та нар тунхаг бичигт гарын үсэг зураад Монголын төрийг гүйдэг байгууллага болгож хувирлаа. Ерөнхийлөгч гэдэг хүн УИХ-д ажлаа тайлагнадаг хүн. Хамтын ажиллагаа байж болно. Гэтэл яахаараа УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ Иргэний танхим гэдэг газар очиж тунхаг бичигт гарын үсэг зурж байгаа юм бэ. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү.  Өглөө цэцэрлэгийн хүүхдүүд ирэхгүй байна гээд хурууны хээ авах уу. Үүдэнд энэ хурууны хээний аппаратыг байрлуулж болно. Гэтэл чуулганы танхимд хурууны хээ тавьж болохгүй.

.

УИХ-ын дэд дарга Л.Цог:

Намайг гурван удаа таньсангүй, хурууны хээ. Ирц бүрддэг юм байж. Санал хураахад яах вэ. Тэгээд хуулийг батлаагүй байж хурууны хээгээр ирц өгч болохгүй.

.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-УИХ-ын эрхэм гишүүд өнөөдрийнх шиг танхим дүүрэн цуглараад хуралдаандаа суух юм бол баяртай байх болно. Харамсалтай нь хэн нэг сайдыг огцруулах болохоор хуралдаандаа оролцдгийг болих хэрэгтэй.

_

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан:

-Хурууны хээг үүдэн авч байя. Хурууны хээгээр хүний өмнөөс санал өгөхгүй.

_

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Хурууны хээгээр ирцийг бүртгэх нь зөв алхам.  Асуудлаа хэлэлцээд явъя.  Бидэнд зөвшилцөх, зөвшилцөхгүй зүйл байна. Энэ асуудал зөвшилцөх асуудал биш.  Хуралдаанаа нэг тийш нь болгоё. Хэрүүл хийлгээд юунд нь суулгаад байна.

.

Ийнхүү гишүүд мэтгэлцсээр УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт чуулганы хуралдаанаас завсарлага авах санал горимын санал гаргав. Тэрбээр хоёр хоногийн хугацаатай завсарлаг авч байна гэлээ. Ийнхүү УИХ-ын дарга энэ саналыг хүлээн авч, чуулганы хуралдаан завсарлалаа.

._

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmmm:
man-iikhanii tarkhi ni uur shugamaar ajildag bolkhoor bainga shine yumiig eserguuzej bg yum. tednii tarkhi olon jiliin tursh hog novshoor duursen uchraas yagaad ch shinechlegdej chadahgui. hugazaa ni duussan baraanuud.
2013-12-19
иргэн:
2 жилийн өмнө японы парламентын гишүүн бусдын "кноп" дарж санал өгсөн хэргээр огцорч байсан, манай уих-ын гишүүд өөрөөсөө гадна 5 хүний "кноп" дарчихаад гавьяа байгуулсан аятай инээд алдан тв-ийн дэлгэцийн өмнө нүүр бардам зогсож байх 2-ын хооронд асар их ялгаа байна. 76 ........ хэлэх үг алга.
2013-12-19
сонгогч:
хурууний хээгээр санал өгөх нь зөв. хүний картаар өмнөөс нь санал өгдөгийг болиул
2013-12-19
hahaha:
manai tur neg l bi*e, buhel buten ylsiin tur barih deed baigyyllaga gehed tsetserlegiin mulhuu angiin huuhduud shig. hun er ni bieiinhee hemjeegeer setgedeg yum shig baina.
2013-12-19
уукаа:
гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байж төр улсаа яаж төвхнүүлэх вэ. ард түмний нэр барьж алим хуваадагаа болимоор юмаа.
2013-12-19
хэ хэ:
нямдорж өөрийгөө цэцэрлэгийн хүүхэд гээд бодчихсон юм уу даа:
2013-12-19
мнмн:
тэгмээрдээ ажлаа хийдэггүй чуулгандаа ирдэггүй новшнуудыг нэг журмалсан нь сайн хэрэг шүү
2013-12-19