ОХУ хоригдлуудад өршөөл үзүүлнэ
ОХУ-д шинээр батлагдсан үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан “Төрийн дум”-аас “Өршөөлийн хууль”-ийг баталсан хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.
Тус “Өршөөлийн хууль”-д 10-18 насны хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, ээжүүд зэрэг 20 мянга орчим хоригдлуудад өршөөл үзүүлэхээр болсноо албан ёсоор зарлажээ.
Өршөөлд багтаж байгаа хоригдлуудын дунд байгаль орчны төлөө тэмцэгч “Гринпис” байгууллагын 30 орчим тэмцэгч багтаж байгаа аж.
Суллагдаж байгаа хоригдлуудын дотор Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэж 2012 онд баривчлагдсан “Pussy Riot” хамтлагийн Мария Алехина, Надежда Толоконникова нар багтжээ. “Pussy Riot” хамтлагийн охидууд гурван сарын дараа эрх чөлөөтэй болох гэнэ.
“Төрийн дум”-ын үзэж буйгаар “Өршөөлийн хууль”-д хамрагдсан хоригдлуудыг зургаан сарын дараа бүгдийг нь суллаж дуусахаар төлөвлөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ