Хөлдүү мах эвдэж байгаад өөрийгөө хутгалжээ
Иргэд анхаарал, болгоомжгүйн улмаас өөрсдийн эрүүл мэнд, амь насаараа хохирол явдал гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 18-нд буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн 22 настай эрэгтэй М нь гэртээ хөлдүү мах эвдэж байгаад өөрийн хэвлийн тус газраа хүйтэн мэсээр гэмтээжээ. Түүнийг ар гэрийнхэн нь хуучнаар Цэргийн клиникийн төв госпиталь буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ