Цагдаагийн байгууллага “Архигүй шинэ жил” уриалга гаргалаа
Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож амиа алдах явдал гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд шинэ жилийн баяраа тэмдэглэсэн 20-иод иргэн гэртээ харьж амжилгүй осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ажлын хүрээнд “Архигүй шинэ жил” уриалгыг гаргасан байна.
Уриалгад “Шинэ жилийн баяраа хамт олонтойгоо амжилтаар, ар гэрийнхэнтэйгээ аз жаргалаар тэмдэглэе” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ