Ч.Улаан, Н.Батбаяр нарын эсрэг генсекүүд мэдэгдэл гаргажээ
МАН, Монголын ногоон нам, Монголын бүгд найрамдах нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам Ардчилсан хөдөлгөөн нам, Эх орончдын нам, Иргэний хөдөлгөөний намуудын генсекүүд Ч.Улаан, Н.Батбаяр нарын эсрэг хөдөлж эхэлжээ. Ингэхдээ тэд хоёр сайдыг огцруулах асуудлаар мэдэгдэл гаргаж, гарын үсгээ зурцгаажээ. Уг ажлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат санаачилсан бөгөөд мэдэгдлээ эрх баригчид болон Монголын ард түмэнд хандан гаргажээ. Цаашид уг асуудлаар ард түмний санал асуулга явуулж, эдийн засагчдын хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ