“NSA” Сноуданы талаар мэдээлэл хийлээ
Зургаан сарын өмнө АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Сноудан нууцын зэрэглэлд багтаж байсан 300 гаруй хуудас тагнуулын баримтыг хулгайлан, ОХУ-д жилийн турш орогнох эрхтэй болсны улмаас АНУ-ын тал одоо хүртэл барьж чадахгүй хэвээр байгаа. ОХУ-д байх хугацаандаа 10 гаруй нууц материалыг дэлгэснээс хамгийн асуудал үүсгэсэн баримтын нэгээр 2002 оноос эхлэн Германы Канцлер Ангела Маркелийн утсыг чагнасан гэх хэрэг юм. “NSA”-ын удирдлагууд Сноуданы талаар мэдээлэл хийж, түүнийг эх орноосоо урвасан урвагч гэж үзэж байгаагаа хэлжээ.
Өнөөдөр АНУ-ын тагнуулын албаны дарга “NSA” Кейт Александр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Бид иргэдийнхээ яриаг чагнаж байснаа үгүйсгэхгүй, харин энэ бол та бүхний аюулгүй байдлыг хангахын тулд хийсэн явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай байгууллага Ерөнхийлөгч Барак Обамагийн заавраар энэ ажлыг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийлөгчийн гол санаа нь иргэдийнхээ яриаг бус гэмт этгээдүүдийн үйлдлийг түрүүлж мэдэх нь чухал гэж үзсэн. Та бүхэн санаж байгаа байх 2001 оны аймшигт халдлагыг бид арай эрт мэдэх боломжтой байсныг санах хэрэгтэй. Эдвард Сноуданы мэдэгдэж буйгаар АНУ-ын тагнуулын албыг 1999 оноос эхлэн иргэдийнхээ яриаг чагнаж байсан гэдэг мэдээллийг үгүйсгэж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Германы канцлер Ангела Маркелийн утасны яриаг 11 жилийн турш чагнасан гэх хэрэг. Энэ бол санаатайгаар Эдвард Сноуданы худал цуурхал, Ерөнхийлөгчийн тушаалаар Сноуданд нэн даруй хэргийг нь хүлээлгэх болно. Тэр бол АНУ болон дэлхийн дайсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ