Д.Эрдэнэбат: Ц.Нямдоржийг уурласнаар их хурал тардаг юм биш
УИХ дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлгээр хамтарсан мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-УИХ дээр үүссэн нөхцөл байдал МАН-ын зүгээс гардаг хариуцлагагүй үйлдлүүд давтагдлаа гэж үзэж байгаа. МАН-ынхаа явцуу эрх ашгийг өмнөө барьж байна. УИХ-аар ирцийг хурууны хээгээр бүртгэхээр анхны туршилтыг хийсэн. Энэ нь завсарлага авахаар үйлдэл байгаагүй. УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах гэсэн хурууны хээгээр бүртгэх үйлдэл зөв юм. Хувийн компаниуд ажилчдынхаа ирцийг бүртгэх зорилгоор хурууны хээ авах тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Аль ч компанид энэ асуудал хуульгүй хэрэгжиж байгаа. Монгол Улс хуультай орон. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг МАН-ын нэр бүхий гишүүд тавьсан. Энэ асуудал хуулийн дагуу хэлэлцэгдэх ёстой. Гэтэл МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авлаа. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа хэтрэх гээд байна. Тийм учраас 14,00 цагт нэгдсэн хуралдаанд орохыг хүсч байна. Хэрвээ өнөөдөр хуралдахгүй бол маргааш хүссэн хүсээгүй хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ц.Нямдорж гишүүний хувийн тоглолт их хийж байна. УИХ-ыг тараах эрх нь гишүүдэд байгаа. Түүнээс бус их хурлыг тар гэж согтуу юм шиг ярьж, хувийн пиартаа ашиглаж болохгүй. 76 гишүүний 3/2-ын саналаар их хурал тардгаас бус Ц.Нямдоржийг уурласнаар тардаг юм биш.
7
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
-Бид их хурлынхаа ирцийг бүрдүүлэхийн тулд хурууны хээгээ өгдөг цахим төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьсон. Гэвч харамсалтай нь МАН-ын бүлгийнхэн улдан чангааж байна. Энэ бол сөрөг хүчний улс төрийн соёл биш. Сөрөг хүчин хяналт тавих ёстой. Харин улдан чангааж болохгүй.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ