Найман хувийн зээл олголт завсарлаагүй гэв

img

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр орон сууцны найман хувийн зээл он дуусах гэж буйтай холбоотойгоор түр зогссон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

7

-Найман хувийн зээлийг түр хугацаагаар зогссон гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Монголбанкнаас энэ хөтөлбөрийг урт хугацааны тасралтгүй тогтолцоог бүрдүүлж олгоно гэдгийг анхнаасаа мэдэгдэж байсан. Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгогдсон хэвээрээ байгаа.

7

-Тэгвэл зарим арилжааны банк найман хувийн зээлтэй холбоотой материалыг хүлээж авахгүй байгаа. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ асуудалд манай Монголбанкнаас ямар нэгэн чиглэл өгөөгүй. Магадгүй тухайн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой байх.

7

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ