Нийслэлийн шилдэг хүүхдүүд 23-нд тодорно

img

 Нийслэлийн 2013 оны шилдэг хүүхдийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 23-д Чингис зочид буудалд болно. Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыг манлайлсан хүүхдийг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан тэргүүний 45 хүүхдийг 5 номинациар шалгаруулж, шагнаж урамшуулах аж. Ингэхдээ “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч"  хүүхэд гэсэн өргөмжлөлийг гардуулах аж.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ