Налайх дүүргийн цэвэр усыг тодорхойгүй хугацаагаар таслана

img

Ус сувгийн удирдах газраас өнөөдөр Налайх дүүргийн цэвэр усны хангамжийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхлэх бөгөөд тус дүүргийн нийт 7 хороог хамрах аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Налайх дүүргийн долоон хороог цэвэр усаар хангадаг “Чандмань Налайх” Нийслэлийн өмчит үйлчилгээний газар нь УСУГ-т 971.6 сая төгрөгийн үлдэгдэл өртэй бөгөөд үүнийгээ барагдуулахгүй байгаа гэнэ. Уг өр хуримтлагдах бүрт УСУГ-аас тус байгууллагад сануулж, албан бичиг явуулж байсан ч өнөөдрийг хүргэсэн тул ийнхүү усны хангамжаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorj:
энэ арайч дэндэж бн аа засаг дарга н мэдэж байгаа байлгүй дээ чандман налайх ххк инжэнер байсан хүнш дээ багаараа хулгай хииж идэж байгаа луйварчид боловрсол мэдлэггүй хулгайчууд
2013-12-20
sana 1:
налайх хотын дарга энэ асуудлаа мэдэж байгаа юу энэ арай хэтэрсэн шийдвэр байна усгүй үх гэсэн үгүү
2013-12-20
zorigoo:
ene yag henii buruugaas bolson be. nalaikhchuud hend handah yostoi ve. zugeer hohirood l bgaad bh yum uu
2013-12-20
ggdgdgd:
hunii erhiin asar tom zorchil. hunii erhiin undesnii komiss haana baina
2013-12-19
мөнгөө төлсөн:
мөнгөө төлсөн элдэв зөрчилгүй айл өрхүүд яах болж байна хариуцлагагүй дарганцруудаас болж давхар шийтгэл амсах юм уу
2013-12-19