“Хүслийн шинэ жил”-д 500 хүүхэд оролцоно

img

Нийслэлийн хүүхэд багачуудыг нэг дор цуглуулах “Хүслийн шинэ жил” багт наадам энэ сарын 24-ний өдрийн 13:00 цагт Чингис зочид буудлын “Хаан” танхимд болно. Хүүхдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлж, оролцоог тэгш хангах зорилгоор зохион байгуулж буй уг багт наадам 500 гаруй хүүхдийг хамрах аж. Энэ өдөр хүүхдүүд өөрсдийн дуртай үлгэрийн баатар, хүүхэлдэйн кино, олны танилын дүрд хувилах юм байна. Мөн энэ үеэр “Ханхүү-Гүнж”-ийг шалгаруулан шагнаж урамшуулахаар болжээ.

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ