Д.Энхтуяа МҮОНТ-ийн захирал боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хаалттай боллоо. Хуралдааны дараа МҮОНТ-ийн шинэ захирал албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Энэ албан тушаалд Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа томилогдсон байна.
Д.Энхтуяа нь “Ийгл” телевизийн сэтгүүлч, “NTV” телевизийн мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ